Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

Төмөр замын дээд сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын “Төгсөлтийн баяр”-ын арга хэмжээ амжилттай боллоо

  • 2025-01-31

Төгсөлтийн арга хэмжээнд УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга, Төмөр замын дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга М.Цогт, МТЗ-чдын ҮЭ холбооны дэд дарга Х.Тулга, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны дарга А.Энх-Амгалан, ТЗДС-ийн захирал, доктор С.Галбадрах, эрдэмтэд, багш, ажилтан, төгсөгчид, төгсөгчдийн гэр бүл оролцсон юм. ТЗДС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд 158 оюутан бакалаврын хөтөлбөрийг дүүргэж, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа. Намрын улирлын “Шилдэг төгсөгч”-өөр Тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөрийн төгсөгч Ц.Алтанцэцэг, Зүтгүүр зүтгүүрийн аж ахуй хөтөлбөрийн төгсөгч Д.Гансүх, Вагон, вагоны аж ахуй хөтөлбөрийн төгсөгч С.Номун-Эрдэнэ, Зам, замын аж ахуй хөтөлбөрийн төгсөгч Г.Ганчимэг шалгарлаа. Тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөрийн төгсөгч Ц.Ууганбаяр суралцах хугацаандаа “Онц”-лох дипломын болзол хангаж, дадлагын хугацаанд өөрийгөө дайчлан суралцсан тэрбээр сонгон шалгаруулалтгүй ажиллах эрхийн урилга гардан авсан юм. “Шилдэг төгсөгч”, “Онц”-лох диплом гардсан оюутнуудаа урамшуулан шагнасан онцлогтой төгсөлтийн үйл ажиллагаа боллоо. Нийт төгсөгчдөдөө төгсөлтийн баярын мэнд хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.