Утас
+976-21-242264





“УБТЗ” ХНН-тэй хамтын ажиллагаатай Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид Төмөр замын дээд сургуулийн үйл ажиллагаатай нэгдүгээр сарын 31-ны өдөр танилцлаа. Сурагчдад төмөр замын үндсэн мэргэжил бакалавр, техникчийн хөтөлбөр, мэргэжлийн боловсролын тухай мэдээлэл өгч, тэдний саналыг сонссон юм. Энэ удаагийн уулзалт, танилцуулгыг Төмөр замын дээд сургуулийн захирал, доктор С.Галбадрах, Суурь бүтцийн тэнхимийн эрхлэгч Ц.Мөнхбаяр, цахилгаан хангамж хөтөлбөрийн ахлагч, багш З.Отгонзул, Вагоны аж ахуй хөтөлбөрийн багш О.Уянга нар мэргэжлийн онцлог, салбарын талаар танилцуулга хийлээ. Сургуулийн захирал С.Галбадрах тэдэнд хандаж хүссэн мэргэжлээрээ суралцаж чадварлаг боловсон хүчин болохыг захиж, сурлагын амжилт хүслээ.