Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

МТЗ-ЧДЫН ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

  • 2025-02-11

💎Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шагнал гардуулах үйл ажиллагаа 2дугаар сарын 06-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
- Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь ҮЭ-ийн байгууллагын онцлог, үйл ажиллагааг таниулан сурталчлах, цаашлаад төмөр замын салбарын ирээдүй хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулж буй үйл хэрэг юм. Энэ оны хувьд тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн 5 багийн 15 оюутнуудын асуудал шийдвэрлэх чадвар,багаар ажиллах чадвар , голч дүн, эсээ болон нэмэлт даалгавар биелүүлэх үзүүлэлт зэргийг нэгтгэн дүгнэж 3 оюутныг шалгаруулсан.
💠Цахилгаан хангамж хөтөлбөрийн 4 дүгээр дамжааны оюутан О.Явуу
💠Цахилгаан хангамж хөтөлбөрийн 4 дүгээр дамжааны оюутан Г.Мөнхгэрэл
💠Цахилгаан хангамж хөтөлбөрийн 4 дүгээр дамжааны оюутан П.Цэвэлмаа нар тус тус шалгарсан юм.
- Мтз-чдын ҮЭ-ийн холбооны нэрэмжит оюутны тэтгэлэг нь өмнөх жилүүдээс өөр шинэлэг болж 3 оюутан тус бүрд 15 кредит цагийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгож буй нь илүү хүртээмжтэй зүйл хэмээн сургуулийн удирдлагууд болон оюутнууд онцоллоо.
💎Өөрсдийн оюундаа хөрөнгө оруулалт хийж, өдөр тутамдаа хөгжин дэвшиж буй төмөр замын түүчээ болсон оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.👏
Тэтгэлэгт материалаа ирүүлсэн бусад баг хамт олонд баярлалаа. 👏
Дараа жилийн тэтгэлэгт хөтөлбөрөөрөө дахин баяртай уулзъя.🙌