Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ТЗДС-ийн оюутнуудад зориулсан хууль эрх зүйн сургалт зохион байгуулагдлаа

  • 2025-02-25

Оюутнуудын хөгжил төлөвшилд чиглэсэн сургалтын төлөвлөгөөний дагуу бакалаврын хөтөлбөрийн 2, 3 дугаар курсийн оюутнуудад зориулан ТЗ-ын Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Идэр болон Хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Мөнгөнбаяр нар сургалт зохион байгууллаа. Сургалтын явцад оюутнуудад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг хууль эрх зүйн голлох баримт бичгүүдийн талаар танилцуулж, ойлголт өгсөн юм. Мөн эдгээр хууль нь өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгждэг талаар тодорхой жишээ, кейсүүдийг хэлэлцэж, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. Энэхүү сургалт нь оюутнуудад хууль эрх зүйн ойлголт өгөхөөс гадна тэднийг иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон юм.