Утас
+976-21-242264



Төмөр замын дээд сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд, Оросын Тээврийн Их сургуулийн техникийн ухааны доктор, профессор Олег Ларин “Орчин үеийн Евро-Азийн олон улсын тээврийн коридорууд” сэдвээр онлайн лекц уншлаа. Энэ арга хэмжээнд ТЗДС-ийн багш, оюутнууд болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилтнууд 90 гаруй оролцож, орчин үеийн тээврийн коридоруудын хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйд хүлээж буй чиг хандлага болон ач холбогдлын талаарх өргөн цар хүрээтэй туршлага, мэдлэгээ хуваалцсан юм.