Утас
+976-21-242264









XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн босгон дээр Төмөр замын дээд сургуулийн хамт олон баярын хурлаа хийж, өнгөрсөн луу жилд амжилт бүтээлээр хамт олноо манлайлсан шилдэг багш, ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Энэ үеэр УБТЗ-ын “Төмөр замчны алдар” цол тэмдгээр Нийтлэг үйлчилгээний хэсгийн жижүүр Т.Одгэрэл шагнагдсан бол “Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээр жижүүр Б.Оюунбилэг, Д.Ганхуяг нар энгэрээ мялаалаа. Мөн Нийтлэг үйлчилгээний хэсгийн үйлчлэгч Б.Занданбал УБТЗ-ын “Хүндэт үнэмлэх” хүртсэн юм. Түүнчлэн ТЗДС-иас гавьяаны амралтдаа гарсан Д.Отгон Монгол Улсын Засгийн шагнал “Хүндэт төмөр замчин” тэмдгээр шагнагдлаа. Улаанбаатар зангилааны аварга, ТЗДС-ийн “Мэргэжлийн аварга”-аар орос хэлний багш, доктор Б.Баяржаргал тодорсон бол “Шилдэг судлаач багш”-аар дохиолол холбооны багш Т.Төгсжаргал, “Шилдэг бүтээлч багш”-аар ашиглалтын багш Ю.Сарантуяа нар шалгарч, амжилт бүтээлээр хамт олноо тэргүүлэв. “УБТЗ”-ын мөнгөн шагналаар ХАБЭА-н сургалтын төвийн багш Х.Уртнасан, зүтгүүрийн аж ахуйн багш Ж.Шинэбаяр, компьютерийн багш Д.Оюундэлгэр, хичээлийн туслах ажилтан Ж.Энхтуяа нарыг шагнаж, урамшууллаа.