Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

  • 2025-03-19

Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Тээврийн дээд сургууль (ТЗДС), Политехникийн коллеж (ПТК), Замчин спорт хороо хамтран оюутнуудын дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа.
Барилдаанд ТЗДС болон ПТК-ийн нийт 16 оюутан оролцож, үндэсний бөхийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс, тэргүүн байрт СПМ-4 ангийн оюутан Д.Дашням, үзүүрт П-4 ангийн оюутан, сумын заан Б.Пүрэвсүрэн, шөвгийн гуравт П-3 ангийн оюутан, сумын начин Б.Өлзийсайхан, шөвгийн дөрөвт ДТ-3 ангийн оюутан Ч.Амгаланбаатар нар тэргүүлсэн юм. Энэхүү барилдаан нь оюутнууд үндэсний спортын үнэ цэнийг мэдэрч, нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан арга хэмжээ болж өндөрлөв.