














ТЗДС-иас “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан МЗЭ-ийн УБТЗ дахь салбартай хамтран “Оюутны уянга-2025” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгууллаа. Жил бүр уламжлал болон явагддаг "Оюутны уянга" наадам нь оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол, үзэл бодол, монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, үгийн цэц, ухааны царааг нь тэлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилготой юм.
Энэ жилийн наадамд 9 оюутан тус бүр хоёр шүлэг уншин үгийн цэц, оюуны цараагаараа өрсөлдлөө.
Наадмын тэргүүн байрыг Ш-3 ангийн оюутан М.Мөнхцацрал “Аав”, “Бодол” шүлгээрээ, Дэд байрт М-2 ангийн оюутан Ц.Төртүвшин “Зарлан дуудах хуудас”, “Сар” шүлгээрээ, гутгаар байрт П-1 ангийн оюутан Г.Батмөнх “Эргэлтийн цэг”, “Хайгаад ч олохгүй цэцэг” шүлгээрээ шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо.
Яруу найргийн наадмыг МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Наранболд, МЗЭ-ийн гишүүн Б.Дэлгэрхишиг нар шүүн тунгаалаа.