Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

"ИНЖЕНЕРЧЛЭЛ БА ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА" оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

  • 2025-03-26

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын инженерчлэлийн тэнхимээс зохион байгуулсан "ИНЖЕНЕРЧЛЭЛ БА ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА" оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 03 сарын 21-нд ҮБХИС дээр зохион байгуулагдлаа. Уг хуралд: Суурь бүтцийн тэнхимийн “Төмөр замын автоматик ба телемеханик, холбоо” хөтөлбөрийн багийн Багш Э.Хулан, Т.Төгсжаргалын нарын удирдсан Ш4 ангийн оюутан Э.Урангоогийн "Тохируулгын стендийг автоматжуулах нь" өгүүлэл, Цахилгаан хангамж хөтөлбөрийн багийн багш З.Отгонзулын удирдсан Э4 ангийн оюутан О.Явуу "Хог хаягдлаас цахилгаан эрчим хүч гарган авах судалгаа" өгүүллүүд шилдгээр шалгаран хэлэлцүүлэгдлээ. Цахилгаан хангамжийн 4-р курсын оюутан О.Явуу тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.