Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

Төмөр замын дээд сургуулийн 1-3 дугаар курсийн оюутнуудын дунд орос хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

  • 2025-04-08

Төмөр замын дээд сургуулийн 1-3 дугаар курсийн оюутнуудын дунд орос хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдаж, нийт 40 гаруй оюутан оролцсон бол 2 дугаар шатанд 10 шилдэг оролцогч шалгарсан юм.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд “Русский дом”-ын орлогч дарга Каламин А.И., Орос хэлний төвийн арга зүйч А.Алтанчимэг, ТЗДС-ийн захирал С.Галбадрах болон нийгмийн түншлэл, гадаад харилцаа хариуцсан дэд захирал А.Батсайхан нар оролцож, шилдэг оролцогчдод шагнал гардуулан, цаашдын сурах үйлсэд нь амжилт хүслээ.
🥇 1-р байр — Д1 ангийн оюутан Г.Мишээл
Шагнал: 1.5 кредит, өргөмжлөл, “Русский дом”-ын нэрэмжит шагнал
🥈 2-р байр — Д3а ангийн оюутан Б.Маралмаа
Шагнал: 1.0 кредит, өргөмжлөл, “Русский дом”-ын нэрэмжит шагнал
🥉 3-р байр — Д2 ангийн оюутан Н.Анужин
Шагнал: 0.5 кредит, өргөмжлөл, “Русский дом”-ын нэрэмжит шагнал
Энэхүү олимпиадад идэвхтэй, амжилттай оролцсон бүх оюутнуудад талархал илэрхийлж, орос хэл сурах замналд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!