





2025 оны 04-р сарын 04-ны өдөр Төмөр замын дээд сургуулийн “Цахилгаан хангамж хөтөлбөрт горим тооцооны орчин үеийн “Power Factor-2025” албан ёсны лицензтэй программ хангамжийг УБТЗ ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн төвөөс хүлээлгэн өгөх үйл ажиллагаа” боллоо. Уг үйл ажиллагаанд ЭВ төвийн дарга П.Баяржаргал, Горим тооцооны инженер Ж.Баянтогтох, Бодит чадал ХХК-ний сургалтын инженер П.Отгонжаргал, ЭХУХ-ийн 1-р ангийн инженерүүд болон ТЗДС-ийн удирдлагууд, багш нар оролцлоо.
Уг программ нь эрчим хүчний системийн шинжилгээ, загварчлалын зориулалттай бөгөөд цахилгаан дамжуулах, түгээх, үйлдвэрлэх системүүдийн ажиллагаанд дүн шинжилгээ хийх, оновчлох, төлөвлөхөд өргөн ашиглагддаг. Германы DIgSILENT компаний энэхүү PowerFactory программ хангамжийг УБТЗ-ын цахилгаан эрчим хүчний аж ахуй болон ТЗДС-ийн Цахилгаан хангамжийн хөтөлбөрт энэ 2025 оноос ашиглаж эхлэхээр боллоо. Энэхүү прграм нь ТЗДС-ийн Цахилгаан хангамж сургалтын хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэж, ажлын байранд шаардагдах чадваруудыг суралцагч нарт эзэмшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно.
Программ худалдаж авах гэрээний дагуу 4 хоногийн хугацаанд ЭВ төв болон ЭХУХ-ийн ангиудын холбогдох инженерүүд, ТЗДС-ийн Цахилгаан хангамжийн хөтөлбөрийн багийн ахлагч, багш З.Отгонзул, багш Б.Бат-Эрдэнэ, багш Ө.Соёлцэцэг нар сургалтанд хамрагдаж сертификат гардан авлаа.
ТЗДС-ийн захирал С.Галбадрах болон Цахилгаан хангамж хөтөлбөрийн хамт олноос ЭВ төвийн манай хамт олонд Сургалтын чанар, сургалтын орчинг сайжруулахад үргэлж туслан, дэмжиж хамтран ажилладагт талархал илэрхийлэн Талархалын бичиг гардууллаа.