Утас
+976-21-242264





2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр ИЭК Монгол ХХК-ийн нэрэмжит “Барилга, уул уурхайн цахилгаан хангамж”-ийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиад нь мэргэжлийн чиглэлийн гүнзгийрүүлсэн мэдлэг, ур чадварыг сорьж, шилдэг оюутнуудыг тодруулдаг нэр хүндтэй тэмцээн юм.
Төмөр замын дээд сургуулийн Цахилгаан хангамж хөтөлбөрийн Э3 болон Э4 ангийн оюутнууд идэвхтэй оролцож, дараах амжилтыг үзүүллээ. 1-р шатанд оролцсон оюутнууд: Э4 ангийн О.Явуу, О.Баяртогтох, Г.Мөнхгэрэл, П.Цэвэлмаа, М.Даваадорж, Э3 ангийн О.Ууганзаяа, М.Мөнххүслэн, Д.Билгүүн, Ц.Дэлгэрмөрөн, Д.Шижирээ, 2-р шатанд шалгарсан оюутнууд: Э4 ангийн О.Явуу, П.Цэвэлмаа, Г.Мөнхгэрэл, Э3 ангийн М.Мөнххүслэн нар шалгарч шилдэг 30 оюутны тоонд багтсан бахархам амжилт гаргалаа. Цахилгаан хангамж хөтөлбөрийн нийт оролцогч оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын суралцах үйлс, мэргэжлийн хөгжилд нь өндөр амжилт хүсье!