Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

“Миний мэргэжил – Миний бахархал” зочин уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

  • 2025-04-09

2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Төмөр замын дээд сургуулийн Цахилгаан хангамж хөтөлбөрийн Э1–Э4 ангийн бакалаврын оюутнууд болон ПТК-ийн цахилгааны монтёрын ангийн оюутнууд оролцсон “Миний мэргэжил – Миний бахархал” зочин уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уг уулзалтын зочин илтгэгчээр тус сургуулийн Цахилгаан хангамж хөтөлбөрийг 2021 онд төгссөн, Саруул өргөө констракшн ХХК-ийн хяналтын инженер Б.Батбилэг уригдан оролцлоо. Тэрээр оюутан байх үеийн туршлага, мэргэжлээрээ суралцах үед анхаарах чухал зүйлс, ажил мэргэжлээ сонгохдоо баримтлах зарчим, мөн хувь хүний хөгжил, карьерын өсөлтийн талаар оюутнуудтай чин сэтгэлийн яриа өрнүүлэв.

Уулзалт нээлттэй, урам зориг өгсөн, мэдлэг туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.