








Төмөр замын дээд сургуулийн оюутнуудын англи хэлний мэдлэг, хэрэглээний чадварыг үнэлэх, суралцах идэвхийг нэмэгдүүлэх, багаар ажиллах, харилцах, цахим хэрэглээнд англи хэлийг үр дүнтэй ашиглах дадлыг төлөвшүүлэх зорилгоор англи хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадын эхний шалгаруулалтад 24 оюутан оролцож, хэл зүйн мэдлэг, унших, сонсох, орчуулга, бичгийн чадвараар өрсөлдөн, шалгарсан шилдэг 8 оюутан дараагийн шатанд ур чадвараа сорьсон юм. Финалын шатанд шалгарсан оюутнууд танин мэдэхүйн асуулт, хамтран ажиллах чадварыг шаардсан даалгавруудыг гүйцэтгэж, мэдлэг, авьяасаа бататгалаа. 1-р байрт Д-2 ангийн оюутан О.Өсөхбаях, 2-р байрт Д-2 ангийн оюутан Ц.Батзул, 3-р байрт Д-2 ангийн оюутан О.Маргад, тусгай байрт Д-2 ангийн оюутан М.Өсөх-Ирээдүй нар шагналт байрт шалгарсан оюутнуудад өргөмжлөл болон кредит цагийн урамшуулал олгож, тэдний амжилтыг алдаршууллаа. Энэхүү олимпиад нь оюутнуудын гадаад хэлний мэдлэг, хэрэглээний чадварыг ахиулах, хэлний орчныг дэмжих, суралцах сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.