Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд сургалт зохион байгуулав

  • 2025-04-17

Төмөр замын дээд сургууль нь замын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, мөн “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо – ISO 21001:2018” стандартад нийцсэн баталгаажуулалтын аудитад хамрагдах бэлтгэл ажлыг хангах зорилгоор сургалт, уулзалт зохион байгууллаа.
2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан “Стандарт нэвтрүүлэхэд удирдлагын манлайлал ба багш, ажилтнуудын оролцоо” сэдэвт энэхүү сургалтыг Мандах Их сургуулийн чанарын албаны дарга Б.Болормаа удирдан явуулсан бөгөөд сургалтад Төмөр замын дээд сургуулийн багш, ажилтнууд идэвхтэй оролцсон юм.
Сургалтын үеэр ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэхэд удирдлагын манлайллын ач холбогдол, хамт олны оролцооны үр нөлөө, байгууллагын чанар, гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар онцлон хэлэлцлээ.