






Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн сургалтын байгууллагын энэхүү магадлан итгэмжлэл нь сургалт, судалгааны ажлын ахиц дэвшил, удирдлага зохион байгуулалтын чанарт хөндлөнгийн аудит явуулж, сургалтын үйлчилгээний стандартыг хангасныг Үндэсний хэмжээнд баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.
Магадлан итгэмжлэлийн баталгаажилт, магадлан итгэмжлэлийн шинжээч нарын зөвлөмж нь Төмөр замын дээд сургуулийн нэр хүндийг улам бататгаж, сургалтын чанар, гадаад харилцаа, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.