Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ОХУ-ын Эрхүүгийн Зам Харилцааны улсын Их Сургуулийн ректор Юрий Трофимов тэргүүтэй төлөөлөгчид тус сургуульд зочиллоо

  • 2025-04-18

Өнөөдөр буюу 2025 оны 4-р сарын 17-нд манай Төмөр замын дээд сургуультай олон жилийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаатай ОХУ-ын Эрхүүгийн Зам Харилцааны улсын Их Сургуулийн ректор Юрий Трофимов тэргүүтэй төлөөлөгчид тус сургуульд зочиллоо.
Төмөр замын дээд сургуулийн захирал доктор С.Галбадрах хүндэт зочдыг хүлээн авч уулзахад Төмөр замын дээд сургуулийн захиргааны гишүүд байлцав. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны явц, цаашдын харилцааны чиглэлийн талаар санал солилцов. Үүнээс гадна захирал С.Галбадрах хүндэт зочдод Төмөр замын дээд сургуулийн хичээлийн танхимууд, лаборатори болон сургалтын "Полигон" зэргийг танилцуулав.