Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

“Баянгол – Боловсролын яармаг-2025” амжилттай зохион байгуулагдлаа

  • 2025-04-21

2025 оны 4-р сарын 18-ны өдөр "Баянгол-Боловсролын яармаг-2025" арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ирээдүйн мэргэжлийн сонголтод нь дэмжлэг үзүүлэх, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад чиглэсэн юм.
Төмөр замын дээд сургууль энэхүү яармагт оролцож, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь сурагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрсдийн санал болгож буй мэргэжлийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургуулийн онцлог, давуу талыг танилцууллаа.
Мөн технологийн дэвшлийг танилцуулах зорилгоор вагоны VR технологийг ашиглаж, оролцогч сурагчдад төмөр замын системийг виртуал орчинд туршиж үзэх боломжийг олгож, бодит туршлага олгосон нь яармагт зочилсон хүүхэд залуусын сонирхлыг ихээхэн татлаа.
Энэ удаагийн яармагт Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 5000 гаруй сурагчид оролцсон бөгөөд мэргэжил, карьерын талаарх өргөн мэдээлэл авч, технологи болон шинжлэх ухааны олон сонирхолтой шийдлийг туршин үзэх боломжтой байв.