


Төмөр замын дээд сургууль оюутнуудын хөгжил, төлөвшилд чиглэсэн сургалтын төлөвлөгөөний хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эчнээ ангийн оюутнуудад зориулсан “Харилцаа хандлага – Үнэ цэнэ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Хөдөлмөрийн биржүүдийн холбооны ерөнхийлөгч, Ирмүүн төгс сургалтын төвийн багш А.Амажаргал удирдан явуулсан бөгөөд оюутнуудад харилцааны соёл, ёс зүй, хувь хүний үнэт зүйл, нийгмийн хандлага, ажил мэргэжлийн зөв төлөвшлийн талаар онол, практик хосолсон мэдээлэл өгч, харилцан ярилцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.