




ТЗДС ДЭЭР “ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ОНОЛ 1" ХИЧЭЭЛИЙН ОЛИМПИАДЫГ” Цахилгаан хангамж хөтөлбөрийн баг 2025 оны 04 сарын 18-нд Цахилгаан техникийн мэдлэгийг өргөтгөх, бататгах, оюутны сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, оюуны чадавхыг хөгжүүлэх, сурах эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад нийт 29 оюутан оролцож цахилгаан техникийн онолын мэдлэгээ тестийн хэсгээр, чадвараа нийлмэл цахилгаан хэлхээнд тооцоог хийж сорилоо. Нийлбэр оноогоор:
• Тэргүүн байранд Э1 ангийн оюутан Г.Эрдэнэзаяа
• Дэд байранд Э1 ангийн оюутан Г.Мөнгөн-Эрдэнэ
• Гутгаар байранд Ш1 ангийн оюутан С.Намуунаа нар тус тус шалгарлаа.
Шалгарсан оюутнуудад өргөмжлөл болон кредит цагийн урамшуулал олгож, тэдний амжилтыг ТЗДС-ийн захирал С.Галбадрах алдаршуулж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүслээ. Энэхүү олимпиад нь Цахилгаан техникийн мэдлэгийг өргөжүүлж, бататган; оюутны сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх; оюуны чадавхийг дээшлүүлэх ба суралцах хүсэл эрмэлзллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажиллагаа боллоо.