






“Райлбот” баг хагас шигшээд шалгарлаа
2025 оны 4-р сарын 24-нд Спортын төв ордонд зохион байгуулагдсан “ABU Робокон 2025” Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Төмөр замын дээд сургуулийн “Райлбот” баг амжилттай оролцож, хагас шигшээд шалгарлаа.
Эхний шатанд “Райлбот” баг ШУТИС-ийн Косен технологийн коллежийн “Ган Робот” болон ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Bemp” багуудтай өрсөлдөж, 2-0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Энэхүү ялалт нь багийн амжилтыг бататгаж, дараагийн шатанд оролцох эрхийг авчирлаа.
Тэмцээний туршид “Райлбот” багийг дэмжсэн УБТЗ ХНН-ийн даргын зөвлөх Р.Раш, Төмөр замын дээд сургуулийн захиргаа, оюутнуудын төлөөлөл болон 2019 оноос хойшхи робоконы багийн гишүүдийн халуун дэмжлэг “Райлбот” багийн урам зоригийг улам бүр бадраасан билээ.
Манай багийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн үр дүнд “Райлбот” баг хагас шигшээд шалгарч, тэмцээндээ амжилттай оролцож байгаа нь тэдний авьяас чадвар, хүчин чармайлтын томоохон үр дүн юм.
“Райлбот” багийн хамт оюутнууддаа цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье!