








2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр УБТЗ ХНН-ийн “Шинэ бүтээл – Ашигтай загварууд – 2025” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Төмөр замын дээд сургууль (ТЗДС)-ийн захирал С.Галбадрах, дэд захирал Батсайхан, веб хариуцсан ажилтан Баярсайхан, БУИТ-ийн багш Наранхишиг, Нямбаяр, Оюундэлгэр нар оролцлоо.
ТЗДС-аас оролцсон бүтээлүүд:
“Дизель хөдөлгүүрийн ажиллах үлдэгдэл нөөцийг тодорхойлох нейрон сүлжээний шаталсан загвар”– ТЗДС-ийн захирал С.Галбадрах /Ph.D/
“Монгол хэлний түүхэн үеүд дахь дагавар үгсийн харьцуулсан диахроник судалгаа”– НХУТ-ийн ахлах багш Б.Баяржаргал /Ph.D/
Автомат робот бүтээл– Railbot клуб
“Вагоны төсөл ба тооцоо”– ВАА-н хөтөлбөрийн ахлагч Т.Мөнхцэцэг /Ph.D/
“Төмөр зам, замын бүтцийг шинээр болон хүчжүүлэн барьж угсрах аргачлал”
– ВАА-н хөтөлбөрийн ахлагч Т.Мөнхцэцэг /Ph.D/
“Төмөр замын өртөө, зөрлөгүүдийн сум, дохионуудыг удирдаж, хянах микропроцессорын төвлөрүүлэлтийн системүүд”– Дохиолол холбооны багш Д.Ганчимэг
“Төмөр замын автоматик, телемеханикийн системүүд ба тэжээлийн байгууламжууд” (3 дахь хэвлэл)– Багш Д.Ганчимэг
“Дээд математикийн тестийн эмхэтгэл”– БУИТ-ийн багш Д.Номинчулуун
“Инновац – Тогтвортой хөгжил 2024” ЭШХ-ын эмхэтгэл– Редакцийн зөвлөл
“Лабораторийн дасгал ажлууд”– БУИТ-ийн багш Ц.Хувьзаяа
ТЗДС-ийн вэб сайт бүтээл– БУИТ-ийн багш Д.Оюундэлгэр
Шагналт амжилт:
Эдгээрийн дотроос ТЗДС-ийн захирал С.Галбадрахын “Дизель хөдөлгүүрийн үлдэгдэл нөөцийг тодорхойлох нейрон сүлжээний шаталсан загвар” бүтээл нь “Шинжлэх ухаанч бүтээл” номинациар шалгарч, өргөмжлөл болон мөнгөн шагналын эзэн боллоо.
Онцлох үгс:
МУ-ын хөдөлмөрийн баатар Р.Раш дарга үг хэлэхдээ Railbot клубийн оюутнууд болон багш нарт ажлын амжилт хүсэн ерөөж,
ТЗДС-ийн захирал С.Галбадрахын бүтээлийг онцлон сайшааж, цаашдын эрдэм шинжилгээ, инновацийн ажилд амжилт хүсэж, удирдах чиглэлд өндөр итгэл хүлээлгэж буйгаа илэрхийллээ.