Утас
+976-21-242264
Төмөр замын дээд сургуулийн захирлын нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах спортын дөрвөн төрөлт тэмцээн 4 дүгээр сарын 5-7 ны өдрүүдэд боллоо. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг нээн илрүүлж, авьяаслаг тамирчдыг тодруулах, оюутнуудын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, эв нэгдэл хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Тэмцээнийг нээж, Төмөр замын дээд сургуулийн захирал, доктор У.Мягмарсүрэн тамирчин оюутнуудаа амжилт хүсэж, эрүүл чийрэг Монгол хүн болон төлөвших үндэс суурь нь спорт гэдгийг онцолсон юм. Сургуулийн захирлын нэрэмжит тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрлөөр болж шилдгүүдээ тодрууллаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Автоматик ба телемеханик холбоо хөтөлбөрийн баг тэргүүлж, Тээврийн удирдлага зохион байгуулалт хөтөлбөрийн баг удаалж, Вагон, вагоны аж ахуй хөтөлбөрийн багийн оюутнууд гутгаар байрт шалгарлаа. Сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор д-3 ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ, Ш-3 ангийн оюутан Р.Мөнх-Очир нар шалгарсан юм. Волейболын эрэгтэй төрөлд тэргүүн байрт Тээврийн удирдлага зохин байгуулалт хөтөлбөрийн баг, дэд байрт менежмент хөтөлбөрийн баг, Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй хөтөлбөрийн баг эхний байруудыг эзэллээ. Шилдэг тоглогчоор Д-2 ангийн оюутан Э.Баасандорж, М-2 ангийн оюутан И.Бат-Эрдэнэ тодорлоо. Ширээний теннисний эрэгтэй төрлийн М-2 ангийн оюутан И.Бат-Эрдэнэ түрүүлж, дэд байрт Т-2 ангийн А.Батзориг, гутгаар байрт Д-2 ангийн оюутан Б.Багабанди нао шагналын тавцанд зогссон юм. Шатрын эрэгтэй төрөлд СПМ-4 ангийн оюутан Б.Отгонбат, ТЭЗ-2 ангийн оюутан Ө.Билгүүн, Э-1 оюутан Ч.Амармэнд нар эхний байруудад шалгарав. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Тээврийн удирдлага зохион байгуулалт хөтөлбөрийн баг тэргүүлсэн бол Логистик менежмент хөтөлбөрийн баг дэд байрт шалгарсан юм. Гутгаар байрт Зам замын аж ахуй хөтөлбөрийн багийн оюутнууд, шилдэг тоглогчоор Д-3 ангийн оюутан Э.Сувданжаргал, Д-2 ангийн Б.Дэлгэрмаа нар бусдыгаа хошуучиллаа. Волейболын эмэгтэй төрлийн тэргүүн байрт Цахилгаан хангамж хөтөлбөрийн багийн оюутнууд, дэд байрт Тээврийн удирдлага зохион байгуулалт хөтөлбөрийн багийн оюутнууд, гутгаар байрт Менежмент хөтөлбөрийн багийн оюутнууд эхний байруудад шалгарав. Э-3 ангийн П.Цэвэлмаа, Э-4 ангийн Э.Номин-Эрдэнэ нар шилдэг тоглогч боллоо. Ширээний теннисийн эмэгтэй төрөлд Ш-4 ангийн оюутан Т.Жанар, М-1 ангийн оюутан П.Буянзаяа, П-4 ангийн оюутан Т.Номинболор нар, Шатрын эмэгтэй төрөлд Ш-2 ангийн Н.Анужин, М-1 ангийн оюутан Ж.Отготуяа, Т-2 Э.Доржханд эхний байруудыг эзлэв. Д-2 ангийн А.Жавхлантөгс, М-1 ангийн П. Буянзаяа, Э-3 ангийн Ө.Төгөлдөр, Т-4 ангийн Б.Баасандорж, Ш-4 ангийн Б.Хурцбаатар, СПМ- ангийн Б.Балжинням В-4 ангийн С.Жаргал, Д-3 ангийн Б. Бат-Эрдэнэ нар шилдэг тамирчид боллоо. Багийн нийлбэр дүнгээр Ашиглалт, менежмент, эдийн засгийн тэнхимийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эзэд боллоо. Спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Г.Золчимэг багштай хамт олонд ажлын амжилт хүсье.

