





Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Геомэдээлэл, Уул уурхайн сургуулийн Геодезийн салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Геодези-2025” улсын олимпиад 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ШУТИС-ийн 8-р байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиадын үйл ажиллагаа 08:30–20:30 цагийн хооронд үргэлжилж, нийт 8 их, дээд сургуулийн 27 багийн 162 оюутан оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тус олимпиадад Төмөр замын дээд сургуулийн П-1, П-2 ангийн нийт хоёр багийн 12 оюутан амжилттай оролцож, сургуулиа амжилттай төлөөлөн оролцсон байна.
Оюутнууддаа ирээдүйн суралцах үйлс, амжилт бүтээлийн замд нь улам их амжилт хүсэн ерөөе! 