Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2025-04-28

2025 оны 4-р сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37,50,61,72,117-р сургуулиудад “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь ахлах ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд төмөр замын чиглэлээр санал болгож буй мэргэжлийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, сургуулийн онцлог, давуу талуудыг танилцуулсан юм.
Өдөрлөгийн үеэр байгалийн ухааны хичээлийн хүрээнд сонирхолтой туршилтуудыг сурагчдаар гүйцэтгүүлж, тэдэнд мэргэжлийн суурь ойлголт өгөхөөс гадна идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардуулсан нь талархал хүлээлээ.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 440 орчим ахлах ангийн сурагч хамрагдсан нь арга хэмжээний ач холбогдол, хүрээг илтгэж байна.