Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

"ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

  • 2025-04-29

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс их, дээд сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд манай сургуулиас менежментийн 2 ба 3 дугаар курсийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй "Раме" баг, тээврийн эдийн засаг-4 курсийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй "Таван Марал Од" баг оролцлоо.
Эхний шатанд 6 их, дээд сургуулийн 10 багийн 50 оюутан тестийн шалгалтаар өрсөлдсөнөөс "Таван Марал Од" баг шилдэг 6 багийн нэгээр шалгарч, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ амжилттай авч чадлаа.
Ирэх шатанд амжилтын гараагаа улам бататгахыг хүсэн ерөөе!