Утас
+976-21-242264








Төмөр замын дээд сургуулийн оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл, зөв дадалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилтын хүрээнд Оюутны байгууллага, клубүүдийн үйл ажиллагааг тогтмол дэмжин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2024–2025 оны хичээлийн жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан оюутны байгууллага, клубүүдийн тайланг танилцуулж, сурталчлан таниулах, цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой тайлант өдөрлөгийг 4-р сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт: • ТЗДС-ийн Оюутны зөвлөл • "RAILBOT" клуб • "SMART" электроник ба програмчлалын анхан шатны клуб • "Болор талст" бүжгийн клуб • "Infinity" мэтгэлцээний клуб • Залуучуудын хөгжлийн ЗУЗ-ын "Энэрлийн өлгий – Донор-25" клуб өөрсдийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, клубынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг өрнүүллээ. Өдөрлөгийн үеэр Зүтгүүрийн аж ахуйн хөтөлбөрийн 2 дугаар курсын оюутан Б.Хүслэн оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, ая дууны мэндчилгээ өргөн барьсан нь арга хэмжээнд уянгалаг өнгө нэмэв. Энэхүү үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон нийт багш, ажилтан, оюутнууддаа талархал илэрхийлье.