Утас
+976-21-242264




Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагын "Багшийн хөгжлийн төв"-ийн багш, ажилтнуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Боловсролын Ерөнхий газар (БЕГ) болон Отгонтэнгэр их сургууль хамтран нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт улсын болон хувийн дээд боловсролын байгууллагуудын 40 гаруй Багшийн хөгжлийн төвийн төлөөлөл, багш судлаачид оролцлоо. Манай сургуулиас БХТ-ын багш Н.Сарантуяа оролцов. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид багшийн хөгжлийн төвүүдийн сайн туршлага, тулгамдаж буй сорилт бэрхшээлийн талаар санал солилцож, харилцан суралцсан юм. Мөн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан түншлэлийг хөгжүүлэх зорилгоор "Багшийн хөгжлийн төвүүдийн сайн дурын нэгдсэн сүлжээ" байгуулахаар шийдвэрлэлээ.