


Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилтын хүрээнд “Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэг 2025 оны 4 дүгээр сарын 17-нд Төрийн ордны Бага танхимд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Төмөр замын дээд сургуулиас Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Р.Ариунжаргал, Оюутны зөвлөлийн 4 төлөөлөгч оюутны хамт оролцов.
Хэлэлцүүлгийн хүрээнд:
• Дээд боловсролын байгууллагын оюутны хөгжлийн өнөөгийн байдал, сайн туршлага, нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдлийн гарц эрэлхийлэх
• Оюутны хүний хөгжил, эх оронч үзэл, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн бодлогын чиглэлийг тодорхойлох
Үр дүн: Оюутны хөгжилд чиглэсэн нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал хувь нэмэр орууллаа.