


2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох (АМЧБО) үйлчилгээний зөвлөлдөх хэлэлцүүлэг” амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэг нь АМЧБО үйлчилгээний тогтолцоо, бодлого, сургалт, үйлчилгээний хүртээмжийг хэлэлцэж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шийдлийг тодорхойлоход чиглэсэн байв. Төмөр замын дээд сургуулиас Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Р.Ариунжаргал оролцож, сургуулийн түвшинд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны хэрэгжилт, туршлагын талаар мэдээлэл авлаа.
Хэлэлцүүлгийн гол сэдвүүд:
• Ерөнхий боловсрол болон дээд боловсролын байгууллагад чиг баримжаа олгох үйлчилгээний хэрэгцээ, хүртээмж;
• Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурласан зөвлөгөө, арга зүй;
• Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх тогтвортой тогтолцоо бүрдүүлэх;
• Боловсрол, хөдөлмөрийн салбарын уялдаа холбоог сайжруулах боломжууд.
Үр дүн: Хэлэлцүүлгийн явцад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нь залуусыг зөв мэргэжил сонгоход чиглүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх чухал бодлогын хэрэгсэл болохыг онцолсон. Мөн их, дээд сургуулиудын дэргэдэх “Оюутны карьер төв”-үүдийн амжилттай жишээ, туршлагуудыг танилцуулсан нь байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц боллоо.