Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ДОРНОГОВЬД АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 2025-05-02

2025 оны 5-р сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээ нь ахлах ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, төмөр замын салбарын талаар суурь ойлголт өгөх зорилготой байв.
Өдөрлөгийн үеэр сургалт эрхэлсэн дэд захирал оролцож, сургалтын хөтөлбөр, элсэлтийн журам, давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн манай сургуулийн “Жигүүртэн” сагсан бөмбөгийн баг сургуулийнхаа төлөөлөл болон оролцож, сурагчдад оюутны амьдрал, хамт олны уур амьсгал, спорт, чөлөөт цагийн идэвхтэй орчныг танилцуулсан нь ихээхэн сонирхол татсан юм.
Арга хэмжээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 5, 6 дугаар сургуулийн нийт 343 ахлах ангийн сурагч хамрагдсанаар өдөрлөгийн ач холбогдол, үр нөлөөг илтгэн харуулж байна.