Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ЛОГИСТИКИЙН ОЮУТНУУД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙЛЭЭ.

  • 2025-05-06

Төмөр замын дээд сургуулийн Логистик менежментийн II, III ангийн суралцагчид онолын мэдлэгээ практиктай уялдуулах зорилгоор “Зууны манлай бүтээн байгуулалт” хэмээн нэрлэгдсэн, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т танилцах аялал хийлээ.
Тус аяллын хүрээнд оюутнууд Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр логистикийн төв, Баяжуулах фабрик, Автотээврийн цехийн технологи тээврийн авто засварын газар зэрэг бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан бөгөөд Ил уурхайг харах тусгай талбайгаас тэсэлгээний үйл явцыг бодитоор үзэж, уул уурхайн үйлдвэрлэлийн онцлогийг өөрийн нүдээр харж мэдэрсэн юм.
Мөн тэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас байгуулсан Монголын уул уурхайн салбарын анхны дижитал музей-г үзэж сонирхлоо. Энэхүү музей нь:
• Уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн танхим
• Цахим мэдээллийн танхим
• Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал зэргийг багтаасан нийт 6 танхимаас бүрддэг бөгөөд орчин үеийн дижитал шийдлээр баяжуулсан нь оюутнуудын сонирхлыг татсан байна.
Ийнхүү оюутнууд мэргэжлийн мэдлэгээ бодит үйлдвэрлэлийн орчинд бататгаж, салбарын хөгжил, түүхэн ач холбогдлыг танин мэдсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.