Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

“ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? – 2025” ТЭМЦЭЭНД “ТАВАН МАРАЛ ОД” БАГ ШИЛДЭГТ ШАЛГАРЛАА.

  • 2025-05-12

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон Татварын ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 2025 онд 18 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд нийт 6 их, дээд сургуулийн 10 багийн 50 оюутан мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөнөөс II шатанд 5 их, дээд сургуулийн 6 баг шалгарсан юм.
Манай сургуулийн “Таван Марал Од” баг шилдэг багийн нэгээр шалгарч, финалын шатанд кэйс бодлого болон мэтгэлцээний төрлөөр амжилттай оролцлоо. Амжилттай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдынх нь суралцах үйлсэд улам их амжилт хүсье.