





2025 оны 5 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулсан “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээ нь сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, төмөр замын салбарын мэргэжлийн онцлог, цаашдын карьерын боломжуудыг таниулах зорилготой байв. Арга хэмжээний үеэр төмөр замын чиглэлээр хэрэгжүүлж буй мэргэжлийн хөтөлбөрүүд, сургуулийн онцлог, давуу талуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, сонирхсон сурагчдад зөвлөгөө мэдээлэл өглөө.
Өдөрлөгт Баянзүрх дүүргийн 127, 14, 126, 161, 92, 142 дүгээр ерөнхий боловсролын сургуулиудын нийт 420 орчим ахлах ангийн сурагчид хамрагдсан нь тус арга хэмжээний ач холбогдол, хүртээмжийг тодорхойлон харуулж байна.