Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

“МИНИЙ МЭРГЭЖИЛ – МИНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2025-05-14

“Миний мэргэжил – Миний бахархал” сэдэвт чөлөөт уулзалт, ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтын зочин илтгэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан, Шинэ Хархорум хотын захирагч Л.Халтар оролцож, Логистикийн менежмент, Тээврийн эдийн засаг, Тээврийн удирдлага, зохион байгуулалт хөтөлбөрийн оюутнууд болон багш нартай уулзалт хийлээ.
Тэрээр Монгол Улсын төмөр замын салбарын түүхэн хөгжил, замнал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хуваалцсан юм. Мөн оюутнуудын сонгон суралцаж буй мэргэжлийн үнэ цэнэ, хувь хүний хөгжилд хандсан чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний сонирхсон асуултад чин сэтгэлээсээ хариулсан нь оюутнуудад урам зориг, шинэ мэдлэг өгсөн арга хэмжээ боллоо.