Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

ТЗДС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

  • 2025-05-19

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төмөр замын дээд сургууль нь Олон улсын гэр бүлийн өдөр-ийг тохиолдуулан багш, ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулсан “Гэр бүлийн өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөг нь гэр бүлийн үнэт зүйлсийг дээдлэн сурталчлах, хамтын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг дэмжихэд чиглэсэн байв. Багш, ажилтнууд гэр бүлийнхээ хамтаар идэвхтэй оролцож, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн нь арга хэмжээний онцлог байлаа. Арга хэмжээний хүрээнд сургуулийн удирдлагын төлөөлөл нээлтийн үг хэлж, оюутнуудын урлагийн тоглолт, гэр бүлийн гишүүдийн чөлөөт үзүүлбэр болон хөгжөөнт тоглоомыг үе шатыг сонирхуулсан юм. Мөн оролцогчид сургалтын полигонтой танилцаж, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй багш, ажилтнуудын хүүхдүүдэд баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн нь арга хэмжээний сэтгэл хөдөлгөм, онцлох мөч байлаа. Гэр бүлийн өдөрлөг нь сургуулийн хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж, харилцан ойлголцол, нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэхийн зэрэгцээ хүүхэд залуусын оролцоо, урам зоригийг дэмжсэн, ахин зохион байгуулахуйц чухал арга хэмжээ боллоо.