Eduor
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-univer@ubtz.mn

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 2025-05-21

2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъяанчойжил Төмөр замын дээд сургуулийн багш, ажилтнуудад зориулан авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд “Авлигын эсрэг хууль тогтоомжийг танилцуулах нь”, “Авлигын хор уршиг ба ангилал”, “Авлигыг хэрхэн хэмждэг вэ”, “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь” зэрэг сэдвүүдийг хамарсан мэдээлэл өгч, оролцогчдын дунд асуулт, хариултын хэлэлцүүлэг өрнөлөө.
Тус сургалт нь авлигын эсрэг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын дотоод хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой байв.