




Нийслэлийн Ерөнхий Боловсролын 51-р сургуулийн 12 дугаар ангийн сурагчид Төмөр замын дээд сургуулийн үйл ажиллагаатай 5-р сарын 20-ны өдөр танилцлаа. Сурагчдад төмөр замын үндсэн мэргэжил бакалавр, техникчийн хөтөлбөр, мэргэжлийн боловсролын тухай мэдээлэл өгч, тэдний саналыг сонссон юм.
Энэ удаагийн уулзалт, танилцуулгыг Төмөр замын дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Л.Бямбасүрэн, Төмөр замын удирдлага, Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйн багш Ж.Шинэбаяр, Вагоны аж ахуй хөтөлбөрийн багш Т.Мөнхцэцэг, ТЗ-ын барилга, зам, замын аж ахуй хөтөлбөрийн багш Д.Урантогос нар мэргэжлийн онцлог, салбарын талаар танилцуулга хийлээ.
Уулзалтын төгсгөлд сургуулийн дэд захирал болон багш нар сурагчдад мэргэжлээ зөв сонгож, ирээдүйд эх орныхоо хөгжлийг авч явах чадварлаг боловсон хүчин болохыг уриалахын зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөл дэвшүүллээ.