Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ – ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ – БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛС”-Д НЭГДЛЭЭ

  • 2025-05-23

2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Төмөр замын дээд сургуульд Монгол цэргийн нэгдсэн холбоо, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран “Эх оронч үзэл – Үндэсний бахархал – Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” сэдэвт чуулга, уулзалт зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Цэргийн их аян”-г дэмжих, мөн Батлан хамгаалах яамны хэрэгжүүлж буй “Эх оронч Монгол – Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд оюутан, залуусын эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ухамсарлуулах, иргэний нийгэмд идэвхтэй оролцох хандлагыг төлөвшүүлэх зорилготой байв.
Арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.
• “Монгол цэргийн нэгдсэн холбоо – Нийгэмд таниулах 11 жил” гэрэл зургийн үзэсгэлэн
• “Мөнхөд дурсагдах баатрууд” музейн үзмэрийн танилцуулга
• “Монгол цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа” сэдэвт видео контент
• “Эх орны үнэ цэн” сэдэвт видео танилцуулга
• “Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” төслийн танилцуулга
• “Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа” сэдэвт видео контент
• “Эх орон үзэл – Үндэсний бахархал” сэдэвт лекц
• “Хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөмж”
• Урлаг, соёлын үзүүлбэрүүд
Тус арга хэмжээнд Төмөр замын дээд сургуулийн I, II курсийн оюутнууд бүрэн хамрагдаж, идэвхтэй оролцсон нь эх оронч үзэл, нийгмийн хариуцлага, батлан хамгаалах үйл хэрэгт хандах оюутан залуусын ухамсрыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.