Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН “НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” МОД ТАРИЛАА

  • 2025-05-23

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон УБТЗ-ын ХНН-ийн 2025 оны мод тарих төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Төмөр замын дээд сургуулийн багш, ажилтан, оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэн, байгальд ээлтэй бодит хувь нэмэр орууллаа.
2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан уг арга хэмжээний хүрээнд тус сургуулийн 64 багш, ажилтан, оюутнууд Багахангай зөрлөгийн цэцэрлэгт хүрээлэнд нийт 2170 ширхэг мод тарьсан бөгөөд үүнд:
🌳 Хайлаас – 1930 ширхэг
🍁 Агч – 140 ширхэг
🌿 Улиас – 100 ширхэг
Мод тарих энэхүү аян нь ногоон байгууламж нэмэгдүүлэхээс гадна хамтын оролцоо, байгальтай зөв харьцах эерэг хандлагыг төлөвшүүлэх, залуу үеийг байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсарт сургахад чиглэсэн алхам боллоо.