Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 2005 ОНЫ ТӨГСӨГЧИД 20 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ.

  • 2025-05-26

Төмөр замын дээд сургуулийн 2005 оны төгсөгчид 20 жилийн ойн уулзалтын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрлөх сургуульдаа зочилж, сургуулийн өнөөгийн хөгжлийн чиг хандлага, хичээлийн орчин, шинэчлэгдсэн тоног төхөөрөмжтэй танилцлаа.
Тэд хамт олонтойгоо дурсамжаа хуваалцаж, сургуулийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор хэрэглээний зориулалттай принтер хандивласныг сургуулийн зүгээс гүн талархалтайгаар хүлээн авсан юм.
Төгсөгчдийн энэхүү үйлдэл нь залуу үеийнхэнд үлгэр дуурайл үзүүлсэн, нийгмийн хариуцлагыг ухамсарласан, сургуулийнхаа хөгжилд оруулах бодит дэмжлэг боллоо.
Төмөр замын дээд сургуулийн хамт олон 2005 оны төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.