Төмөр замын дээд сургуулийн санаачилгаар Монгол Улсын гавьяат тээвэрчин, Хүндэт төмөр замчин, УБТЗ-ын Зүтгүүрийн аж ахуйн албаны ерөнхий инженер, Монгол Улсын зөвлөх инженер, тус сургуулийн 1981 оны төгсөгч Л.Ганбаатарыг урьж, зүтгүүрийн мэргэжлийн оюутнуудад зориулсан Зүтгүүрийн мэргэжлийн онцлогыг таниулах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйн хөтөлбөрийн 3 болон 4-р курсийн нийт 45 оюутан оролцсон бөгөөд инженер Л.Ганбаатар олон жилийн туршлага, шинэ бүтээл, техник технологийн дэвшлийн талаар үнэ цэнтэй зөвлөгөө өгч, харилцан ярилцсан нь оюутнуудын хувьд онцгой хүндэтгэл, суралцах сонирхолыг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо.
Энэхүү уулзалт нь залуу инженерүүдийн хувьд зөвхөн онолын мэдлэг бус, бодит туршлагын үнэ цэнийг ойлгох, ирээдүйн мэргэжлийн чиг баримжааг олж авах онцгой боломж боллоо.