Төмөр замын дээд сургууль (ТЗДС) оюутнуудын судалгааны чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих, практикт суурилсан мэдлэгийг түгээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач оюутнаас чадварлаг инженер” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаа 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд нийт 30 оюутан судалгааны бүтээл ирүүлснээс шилдэг 9 судалгааг сонгон хэлэлцүүлсэн бөгөөд бүтээлүүд нь:
• Үйлдвэрийн автоматжуулалт,
• Импорт орлох үйлдвэрлэл,
• Эрчим хүчний хэмнэлт,
• Сургалтын хэрэглэгдэхүүн хөгжүүлэлт зэрэг чиглэлд хандсан байлаа.
Тэргүүн байр эзэлсэн оюутнууд:
Төгсөх курсийн оюутны ангилалд:
• О.Сүндэрьяа – Вагон, вагоны аж ахуй хөтөлбөр
Бүтээл: “Галт тэрэгний тоормосын хангамжийн тооцоог боловсронгуй болгох арга зам”
1-3 курсийн оюутны ангилалд (хамтарсан судалгаа):
• Б.Ганцоож, Э.Баттулга – Төмөр замын автоматик ба телемеханик холбоо хөтөлбөрийн 3-р курс
• Б.Содбаяр – Төмөр замын автоматик ба телемеханик холбоо хөтөлбөрийн 4-р курс
Бүтээл: “SCADA системийг ажлын байрны хяналтын системд нэвтрүүлэх нь”
Хурлын шүүгчээр доктор Т.Мөнхцэцэг, Т.Төгсжаргал, Д.Чулуунцэцэг нар ажиллаж, зохион байгуулагчаар Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор М.Бямбасүрэн ажиллав.
Энэхүү хурал нь оюутнуудын судалгаанд суурилсан бүтээлч оролцоог дэмжих, инженерийн боловсролыг практикт ойртуулах, инновац технологийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.