Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ОЮУТНУУДАА МАНЛАЙЛАН АМЖИЛТАД ХӨТӨЛСӨН БАГШ НАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

  • 2025-06-03
Төмөр замын дээд сургуулийн оюутнууд 2025 оны улс орны хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцож, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөлөө. Энэхүү амжилтын ард багш нарын чин сэтгэл, ур чадвар, манлайлал онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Сургуулийн “Жигүүртэн” сагсан бөмбөгийн баг Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан U23 насны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд байрт шалгарсан байна. Багийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагч, тамирын багш О.Хүдэрбат-ыг төмөр замын салбарт ажилласан хугацааг үл харгалзан, хүндэт үнэмлэх болон 500 мянган төгрөгөөр шагнаж, түүний зүтгэлийг өндрөөр үнэлжээ.
Мөн тус сургуулийн “Райлбот” баг “ABU Робокон 2025” Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хагас шигшээд шалгарсан нь онцгой амжилт болж тэмдэглэгдэв. Багийн гишүүдийн бүтээлч сэтгэлгээ, шаргуу хөдөлмөрийн үр дүнд энэ амжилтад хүрсэн бөгөөд тэднийг амжилттай удирдан чиглүүлсэн Төмөр замын машин механизмын ашиглалтын ахлах багш Ц.Мөнхбаяр-т баян буурал амралтад амрах эрхийн бичиг болон 300 мянган төгрөгийн мөнгөн шагнал гардуулсан юм.
Дээрх шагналуудыг Замын даргын үзлэгийн хурлын үеэр гардуулж, оюутнуудын амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан багш нартаа нийт хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.