Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

“АНГЛИ ХЭЛ МЭРГЭШЛИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛСАН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

  • 2025-06-05
Монгол Улсын Их Сургуулийн дэргэд 2024 онд байгуулагдсан “Англи хэл Мэргэшлийн Төв” нь улсын хэмжээнд англи хэлний боловсролыг дэмжих, багш нар болон төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү төвийн үйл ажиллагааг танилцуулах, англи хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, заах арга зүйг сайжруулах асуудлаар 2025 оны 6 дугаар сарын 4-нд МУИС-ийн Номын сангийн 1 давхарт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр дараах үндсэн асуудлуудыг хөндөн ярилцсан байна:
• Их, дээд сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудлууд
• Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хийх шинэчлэл
• Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын боломжууд
• Олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан сургалт, арга хэмжээ зохион байгуулах боломж
• Ирээдүйн стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах санал санаачилга
Тус арга хэмжээнд Төмөр замын дээд сургуулийн төлөөлөл болгож Багш хөгжлийн төвийн эрхлэгч, доктор Н.Сарантуяа, англи хэлний багш Н.Одгэрэл нар оролцлоо.