Төмөр замын их сургууль
  • Утас

    +976-21-242264

  • И-мэйл

    rail-inst@ubtz.mn

ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

  • 2025-06-12
Төмөр замын дээд сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Төгсөлтийн баяр”-ын арга хэмжээ /2025.06.12/ МҮЭСТО-нд боллоо. Уг арга хэмжээнд Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий инженер Д.В.Бондарь, Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Б.Мөнхтулга, Дохиолол, холбооны албаны дарга Л.Гунгаажанцан болон салбар нэгжийн дарга нар, эрдэмтэн багш, ажилтнууд төгсөгчид, төгсөгчдийн гэр бүл оролцов.
Энэ хичээлийн жилд ТЗДС-ийн бакалаврын 9 хөтөлбөрөөр 197 оюутан төгсөж, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа. Амжилттай суралцаж “Шилдэг төгсөгч”-өөр шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, “Онцлох” дипломын эзэн болсон оюутнуудыг урамшууллаа. Мөн “УБТЗ" ХНН-ийн мэргэжлийн алба, салбар нэгжийн удирдлагууд мэргэжлийн чиглэлээр ажиллах эрхийн урилгыг гардуулсан юм. Нийт төгсөгчдөдөө төгсөлтийн баярын мэнд хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.