Утас
+976-21-242264
ЭЛСЭЛТ хичээлийн календарчилсан төлөвлөгөө гарын авлага
Хөтөлбөрийн англи нэр: Transport service
Хөтөлбөрийн индекс: 104101
Хөтөлбөрийн боловсролын түвшин: Магистр
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Магистрын хөтөлбөрт элсэгч нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
• Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын зэрэгтэй байх
• Бакалаврын зэргийн дипломын бүртгэл Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем болон E-mongolia цахим бүртгэлийн системд хийгдсэн байна.
• Бүртгүүлэгч нь ТЗИС-ийн элсэлтийн бүртгэлийн системд дараах шаардлагатай мэдээллийг хавсаргаж, элсэх хүсэлтээ гаргана.
✓ Элсэгчийн бүртгэлийн анкет
✓ E-mongolia цахим бүртгэлийн системээс эзэмшсэн болосвролын лавлагаа
✓ Гадаадад их, дээд сургууль төгссөн бол тухайн улсын боловсролын асуудал эрхэлсэн дээд байгууллагын лавлагаа
✓ Иргэний үнэмлэхний хуулбар
✓ Өмнөх боловсролын баримт бичгийн эх хувь
✓ Боловсролын баримт бичиг гадаад хэл дээр бол монгол хэлээр баталгаат орчуулга
✓ Элсэлтийн хураамж
• СБЗА нь магистрын элсэлтийн шалгалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, бүртгүүлэгч гадаад хэлний түвшин тогтоох шалгалт болон мэргэжлийн ярилцлагад орно. Бүртгүүлэгч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IELTS, TOEFL зэрэг шалгалтын онооны хүчинтэй хугацаанд гадаад хэлний шалгалтаас чөлөөлж болно.
• Магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь ТЗИС-ийн бакалаврын зэргийг 2.5-аас дээш голч дүнтэй төгссөн бол элсэлтийн шалгалтгүйгээр, 2.0 ба түүнээс дээш голч дүнтэй төгссөн бол зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно. Бусад их дээд сургууль төгссөн бүртгүүлэгч нь голч дүн харгалзахгүйгээр элсэлтийн шалгалт өгнө.
• “Тээврийн үйлчилгээ” магистрын хөтөлбөрт өөр бусад мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн төгсөгч элсэн орж байгаа тохиолдолд сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах өмнөх холбооны дараах зөрүү хичээлүүдээс хөтөлбөр хэрэгжүүлэх багийн зөвлөснөөр 21 хүртэлх кредит судална.