Утас
+976-21-242264
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн англи нэр: Transport service
Хөтөлбөрийн индекс 104101
Хөтөлбөрийн боловсролын түвшин: Магистр
Хөтөлбөр хариуцах тэнхим, баг: Ахисан түвшний хөтөлбөрийн баг
ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд стратегийн ордын бүтээгдэхүүнийг боловсруулж, экспортод асуудлыг төмөр замын суурь бүтцийг өргөжүүлэх, шинээр барих ажилтай харилцан уялдаатай шийдвэрлэхээр тусгагдсан. 2019 оноос хойш төмөр замын сүлжээ өргөжин 3000 гаруй км уртад тээвэрлэлт хийж, цаашид 5000 км гаруй урт төмөр зам баригдахаар төлөвлөгдсөн нь төмөр замын салбарт ажиллах хүний нөөцийн эрэлт өсөн нэмэгдэж буйг харуулж байна. Иймд “Тээврийн үйлчилгээ” магистрын хөтөлбөр нь судалгаа нотолгоонд үндэслэн төмөр замын системийг төлөвлөх, бодлогын стратеги боловсруулах, тээврийг оновчтой зохион байгуулах онолын цогц чадамжтай инженер-судлаачид, манлайлагчдыг бэлтгэхэд оршино.
"Тээврийн үйлчилгээ" магистрын хөтөлбөрөөр төгсөгч нь судалгааны онол арга зүйг ашиглан тээвэрлэлтийн үйл ажиллагаа, хөдөлгөөн зохион байгуулалт, тээврийн аюулгүй байдлын мэдээллийг цуглуулж, дэвшилтэт техник, технологийн тусламжтай задлан шинжилж, дүн шинжилгээ хийдэг, оновчтой төлөвлөж, загварчилдаг, багийг удирдан зохион байгуулдаг, хүн байгальд ээлтэй дэвшилтэт шинэ санаа, инновац технологийг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах, дижитал технологийн эринд тасралтгүй хөгжих чадамжтай менежер, судлаач, мэргэжилтэн болгон төлөвшинэ.
Тус хөтөлбөр нь тээврийн удирдлага зохион байгуулалт, засвар, техникийн үйлчилгээ гэсэн хоёр мэргэшүүлэх чиглэлтэй. “Тээврийн удирдлага зохион байгуулалт” мэргэшүүлэх чиглэл нь тээврийн үйлчилгээний менежмент, логистик, эрх зүй, санхүү, дэд бүтэц зэрэг өргөн хүрээний мэдлэгтэй, тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх чадвартай, салбарын ёс зүйг баримталдаг, судалгаа шинжилгээ хийх ур чадварт магистрантыг сургахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ..
“Засвар, техникийн үйлчилгээ” мэргэшүүлэх чиглэл нь зам, хөдлөх бүрэлдэхүүний найдвартай ажиллагаа, эвдрэл, гэмтлийн урьдчилан сэргийлэлт, засвар үйлчилгээний системийн оновчтой зохион байгуулалт, тээврийн эрх зүй, хөрөнгө оруулалтын үр ашиг зэрэг өргөн хүрээний мэдлэгтэй, засвар үйлчилгээний системийг төлөвлөх, удирдах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, инженерийн шийдэл, үйлчилгээний чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэх, техник, технологийн аюулгүй байдлыг хангах чадвар, салбарын ёс зүйг баримталдаг, судалгаа шинжилгээ хийх ур чадварт магистрантыг сургахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Магистрын хөтөлбөрт элсэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын зэрэгтэй байх
• Бакалаврын зэргийн дипломын бүртгэл- Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем болон E-mongolia цахим бүртгэлийн системд хийгдсэн байна.
• Бүртгүүлэгч нь ТЗДС-ийн элсэлтийн бүртгэлийн системд дараах шаардлагатай мэдээллийг хавсаргаж, элсэх хүсэлтээ гаргана.
✓ Элсэгчийн бүртгэлийн анкет
✓ E-mongolia цахим бүртгэлийн системээс эзэмшсэн болосвролын лавлагаа
✓ Гадаадад их, дээд сургууль төгссөн бол тухайн улсын боловсролын асуудал эрхэлсэн дээд байгууллагын лавлагаа
✓ Иргэний үнэмлэхний хуулбар
✓ Өмнөх боловсролын баримт бичгийн эх хувь
✓ Боловсролын баримт бичиг гадаад хэл дээр бол монгол хэлээр баталгаат орчуулга
✓ Элсэлтийн хураамж
• СБЗА нь магистрын элсэлтийн шалгалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулж, бүртгүүлэгч гадаад хэлний түвшин тогтоох шалгалт болон мэргэжлийн ярилцлагад орно. Бүртгүүлэгч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IELTS, TOEFL зэрэг шалгалтын онооын хүчинтэй хугацаанд гадаад хэлний шалгалтаас чөлөөлж болно.
• Магистрын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгч нь ТЗДС-ийн бакалаврын зэргийг 2.5-аас дээш голч дүнтэй төгссөн бол элсэлтийн шалгалтгүйгээр, 2.0 ба түүнээс дээш голч дүнтэй төгссөн бол зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно. Бусад их дээд сургууль төгссөн бүртгүүлэгч нь голч дүн харгалзахгүйгээр элсэлтийн шалгалт өгнө.
• “Тээврийн үйлчилгээ” магистрын хөтөлбөрт өөр бусад мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн төгсөгч элсэн орж байгаа тохиолдолд сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шардагдах өмнөх холбооны дараах зөрүү хичээлүүдээс хөтөлбөр хэрэгжүүлэх багийн зөвлөснөөр 21 хүртэлх кредит судална.